- Арьс шалбарсан, зүсэгдсэн, түлэгдсэн үед арьсыг тайвшруулж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Арьсанд гэмтэл учирсан даруйд цацаж хэрэглэвэл илүү үр дүнтэй хурдан өвчин намдана.
- Хоолой сэрэвгэнэсэн үед ам зайлагч болгон хэрэглэж болно.
- Эмэгтэйчүүдийн мөөгөнцөр арилгах зорилгоор өглөө орой шүршинэ.
- Шумуул болон шавьжинд хазуулсан тохиолдолд өдөрт хэд хэдэн удаа цацаж хэрэглэнэ.
- Өдөр тутмын арьс арчилгааны мөн цацаж хэрэглэж болно. Ингэснээр таны арьсыг гадны нөлөөнөөс хамгаалан, арьсны чийгшил хурдан тэнцвэржинэ.
- Хэт хуурай арьстай хүмүүс өдрийн турш бага багаар цацаж хэрэглэж болно.
- Бүх төрлийн гоо сайхны нүүрний тос хэрэглэхийн өмнө чийгшүүлэгч болгон хэрэглэж болно, тухайн тосны чанарыг сайжруулна.
- Нүүр будалт хийсний дараа мист болгон шууд цацаж хэрэглэж болно, цэвэр устай хольж шингэн хэлбэрээр нүүрэндээ чийгшүүлэгч мист болгон хэрэглэнэ.
- Хуурай хугарамтай үсийг чийгшүүлэх зорилгоор болон хагны эсрэг үсний уганд цацаж хэрэглэнэ.
- Хөлний ядаргаа тайлах зорилгоор хөлний уланд цацаж хэрэглэж болно.
- Хүүхдийн арьс цочирдсон үед цацаж хэрэглэж болно.
- Алое вера Термалосионтой массаж хийх үед хольж хэрэглэхэд цусны эргэлтийг сайжруулна.
- Спортоор хичээллэх үед хөхөрсөн бяцарсан гэмтлийн үед эхлээд цацлага араас нь алое вера концентрат гелээр компресс болгож болно.
Мэргэжилтнүүдийн зөвлөгөө
Зуны халуун үед хөл хурдан хөлөрч ядардаг. Уг зуун настын яаралтай түргэн тусламжийн шүршигч нь хурдан сэрүүцүүлдэг. Түүний ургамлын хандаар арьс тайвширдаг. Сахлаа байнга хусдаг эрчүүдийн нүүрний арьс цочирдог. Сахлаа хуссаны дараа уг бүтээгдэхүүнээс гартаа цацаж түрхэнэ. Цочирдсон арьсыг тайвширч амрахад нөлөөлдөг. Хуйхны арьс хуурайшиж, цочирдоход яаралтай тусламжийн шүршигчээс толгойруугаа цацаж хурууны өндгөөр массаж хийнэ. Энэ үед хуйх сэргэж буй нь мэдрэгдэнэ.
Арьсны гэмтлийн зэргээс шалтгаалж өдөрт өглөө оройд 2 удаа хэрэглэнэ. Хэт их идээтэй эмзэг тохиолдолд өдөрт 1 удаа хэрэглэнэ.
83%-ийн зуун наст агуулсан