- Арьсны алжаал тайлж тайвшруулах үйлчилгээтэй.
- Арьсны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
- Гэмтэлтэй арьсыг арчилж зөөлрүүлэн тэжээл өгч нөхөн сэргээх үйлдэлтэй.
- Хэт хуурайшилттай нүүрний эмзэг арьсыг зөөлрүүлэн тэжээлийн бодисоор хангана. Эхний үед өдөр бүр алое вера спрейтэй хамт хэрэглэнэ, арьс хэвийн байдалдаа орсон бол 7 хоногт 1 удаа арьсыг зөөлрүүлж тэжээл өгөх зорилгоор хэрэглэнэ.
- Арьсны загатнаа үүссэн тохиолдолд өдөр бүр алое вера спрей цацаад араас нь чийгтэй байхад нь алое вера прополистой тос түрхэнэ, ингэснээр загатнаа багасаж сорви үүсэхээс сэргийлдэг.
- Сорви үүссэн шархтай тохиолдолд өдөрт хэд хэдэн удаа шархаа тойруулан алое вера прополистой тос түрхэнэ, ингэснээр гаднаас нь түрж эдгэрэх явцыг түргэсгэдэг.
- Арьсны хуурайшсан харласан (хүзүү, суга, цавь, тохой) хэсэгт өдөр бүр хэрэглэснээр зөөлрүүлэх цайруулах үйлчилгээ үзүүлнэ.
Нүүрэн дээр батга гарч үрэвссэн үед өдөр бүр нүүрээ цэвэрлэсний дараа алое вера спрай цацаад араас нь алое вера прополистой тос түрхэнэ.
Алое вера гел 79%, зөгийн жилий, Е витамин, тайвшруулах ургамлын ханд
Жилий нь зөгийгөөр боловсрогддог давирхайлаг бодис юм. Үүнийг зөгийн үүрний дотор талд гадаргуунуудыг барьцуулдах, жижиг онгорхой хэсгүүд болон ангархай завсаруудыг таглахын тулд хэрэглэдэг. Жилий нь зуун настын гельтэй гайхалтай зохицож хуурай, арчилгаа шаардлагатай арьсанд нөлөөлдөг. Уг бодисын ихэнх нь мод болон нахианы давирхайнаас гадна зөгийн лав, витамин, ургамлын тоос, эфирийн тос, бичил элементүүдээс бүрдэнэ.