- Харшлын шинж тэмдэгтэй туурал үүссэн үед тууралт гарсан хэсэг дээр зузаан түрхэнэ.
- Арьсны том биш гэмтэл, зүсэгдсэн шарх гэх мэт тохиолдолд эхлээд угааж цэвэрлэсний дараа шархтай хэсэгт түрхэнэ, шумуул шавьжанд хазуулсан бол тухайн хазуулсан хэсэгт зузаан түрхэнэ.
- Наранд арьс түлэгдсэн тохиолдолд угааж цэвэрлэсний дараа зузаан түрхэнэ энэ үед арьс хорсох бөгөөд арьс тайвширч хэдэн минутын дараа хүйтэн усаар угаана.
- Хомхой гарч эхлэх үед урууландаа жижиг хөвөнгөөр түрхэж хэрэглэнэ.
- Хөлийн арьс мөөгөнцөртөх өвчний үед асуудалтай хэсэгт түрхэж сэрүүцүүлэх, мөөгөнцөрийн шинж тэмдгийг хурдан арилгахад нөлөөлдөг.
- Шамбарам үүссэн үед лаа хэлбэрт оруулж хөлдөөгөөд үрэвсэл дарах өвчин намдаах зорилгоор хэрэглэж болно.
- Гель түрхэх боломжгүй шархтай үед сайн цэвэрлээд алое вера спрей цацаад шархаа тойруулаад эрүүл хэсэгт нь алое вера концентрат гель түрхэнэ, ингэснээр дотогшоо түрж эдгэрдэг. Эмчилгээний аргаар өдөрт 1-2 удаа цэвэрлэж түрхэнэ.
- Нүүрний чийгшил сайжруулах зорилгоор нүүрэндээ зузаан түрхэж маск болгон 30минут - 1 цаг байлгаад угаасны дараа чийгшүүлэгч нүүрний тосоо түрхэнэ.
- Үс угаасны дараа үсэндээ тэжээл өгөх зорилгоор чийгтэй үсэнд маск хэлбэрээр зөвхөн үсэндээ түрхээд 30минут - 1 цагийн дараа хүйтэн бүлээн усаар зайлж угаана. Цэвэр байгалийн ургамлын гель учраас минут хэтэрсэн ч сэтгэл амар байж болно.
Мэргэжилтнүүдийн зөвлөгөө
Бохирдсон арьсанд уг зуун настын гель нь чийгшил сайн өгнө. Наранд цочирдож улайсан арьсанд уг бүтээгдэхүүний сэрүүцүүлэх нөлөө үр дүн авчирна. Энэхүү хандмалын гель нь тун тааламжтай тайвшруулж, чийгшүүлнэ.
Арьсанд тогтмол болон хэрэгцээгээрээ түрхэж хэрэглэнэ.